Бидний тухай

“ЭКСКЛЮЗИВЧЭНЖ ББСБ” ХХК

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Эксклюзивчэнж ББСБ” ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хувь нийлүүлэгчийн шийдвэрээр үүсгэн байгуулагдан Санхүүгийн зохицуулах хорооны 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 120 дугаар тогтоолоор “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” авч үйл ажиллагаагаа эхэлсэн. Анх 50 сая төгрөгийн дүрмийн сантай үйл ажиллагаагаа эхлэн, 2010 оны 11 дүгээр сард 50 саяар, 2013 оны 08 дугаар сард 50 сая, 2015 оны 10 сард 250 сая төгрөгөөр тус тус дүрмийн сангаа нэмэгдүүлэн 2 салбар, нэгжийн тусгай зөвшөөрлийг аван үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай байгууллага нь гадаад валют арилжааны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банкны зохион байгуулалттайгаар, түргэн шуурхай, соёлч боловсон, үйлчлүүлэгчийн тав тухыг бүрэн хангасан орчинд хувьцаа эзэмшигч 1, гүйцэтгэх захирал 1, нягтлан бодогч 1, теллер 3, менежер 2, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Тус байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст сар, улирал, хагас, бүтэн жилийн тайланг цаг тухай бүрт тайлагнадаг бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол хангадаг юм. Мөн сар болгон “Валют арилжааны мэдээ” гарган Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж байна. Бид богино хугацаанд гаргасан амжилтаараа бахархаж, цаашид үйлчлүүлэгчиддээ шинэ, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, харилцагчиддаа улам ойртон банк бус санхүүгийн салбартаа тэргүүлэх зорилт тавин ажиллаж байна.